Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас нийслэлийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан хүчтэй аадар бороо нэг цаг орчмын дараагаар дахин орно гэж мэдээллээ. Иймд иргэд та бүхнийг онц шаардлагагүй бол замын хөдөлгөөнд оролцохгүй, гадуур аль болох явахгүй, үер усны аюулаас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг байхыг анхааруулж байна.
Мөн үерийн улмаас Баянмонголын нүхэн гарц болон Энхтайваны гүүрний доод талын замын хөдөлгөөнийг түр хаагаад байгаа аж.