ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг зөвлөсөн. Тэрбээр "Иргэд голын эрэг дээр их анхаарал болгоомжгүй байх юм. Согтуурсан үедээ гол руу орж байна. Хүүхдээ хяналтгүй орхиж байна. Бага насны хүүхэд мөлхөж очоод ус руу унаж байна. Зарим хүмүүс жорлондоо унаж байна. Авто осол их гарч байна. Хөзөр тоглож байх хооронд хүүхэд нь усанд осолдож нас барсан харамсалтай тохиолдол ч гарч байсан.
Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд 9 настай охин морь унаж яваад мориндоо чирэгдээд хүнд бэртэл авсан. Охиныг нисдэг тэргээр Улаанбаатар хотод авч ирсэн. Ослын дийлэнх нь иргэний хэнэггүй зан байдалтай холбоотой байдаг. Тиймээс энэ бүх зүйлсээс сэргийлж, өөрийнхөө болон хүүхэд, хамт явж байгаа хүмүүсийнхээ амь насыг хамгаалмаар байна" гэлээ.