Play time тоглолт болсон хэсэгт далан сэтэрч, онцгой байдлын 4, дотоодын цэргийн 20 албан хаагч даланг бэхжүүлэх арга хэмжээг авч үерийн ус орох эрсдэлийг бууруулсан талаар УОК-оос мэдээллээ. Мөн Биокомбинат орчимд 80 хүн усны голд хашигдсан. Аврах ангиас хоёр бүлэг гаран ажиллаж байгаа аж.
Туул гол дагуу хальж буй газруудад шороо асган, хязгаарлах арга хэмжээнүүдийг аван ажилласаар байна. Туул голын түвшин:
02:00 цагт 301см
04:00 цагт 308 см
06:00 цагт 311 см хүрч үерийн аюултай түвшинг 50см давсан бол
08:00 цагт 308см байна.