Ус хальсан, үер буусан байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэх, бохирдлыг цэвэрлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эхлүүлээд буй. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын тохижилт, үйлчилгээнд ажилладаг бүх буюу 970 ажилтан, төрийн албан хаагчид Сэлбэ голын зүүн талын хотхон хорооллуудын зам, талбайд цэвэрлэгээ хийж эхэллээ. Албаныханы мэдээлснээр өнөөдөр /2023.07.08/ төвийн зургаан дүүргийн 31 байршилд цэвэрлэгээ хийж ажиллах аж. Мөн нэмэлтээр хүн хүч шаардлагатай тул олон нийт, оршин суугчдыг нэгдэхийг уриалсан юм.
Сэлбэ голын зүүн талын хотхон хорооллуудын зам, талбайд цэвэрлэгээ хийж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.