Үерийн нөхцөл байдал хүндэрч байгаа тул НОК-оос "Playtime" шоуг хойшлуулахаар зөвлөмж өгсөн ч зохион байгуулагчид хойшлуулахгүй хэмээн мэдэгдээд байсан. Харин өчигдрөөс эхлэн Туул голын усны түвшин нь нэмэгдэж, Play Time Festival зохион байгуулж буй Гачуурт, Монгол шилтгээний байрлах хэсэг рүү үерийн ус орж эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Playtime наадмын зохион байгуулагчдын зүгээс долоодугаар сарын 8 буюу сүүлийн өдрийн хөтөлбөрийг цуцалж буй талаараа мэдэгдлээ. Ингэхдээ "Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Playtime Festival нь Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлан 2023.07.08-ны хөтөлбөрийг албан ёсоор цуцалж буйг мэдэгдэж байна. Та бүхнээс хүлцэл өчье" гэжээ.
Үерийн гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Playtime цуцлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.