Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голуудын усны түвшин нэмэгдэж болзошгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Улаанбаатар хотын тойрсон голуудын усны түвшин, мөн цаашид учирч болзошгүй эрсдэлийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэгээс тодрууллаа.

Тэрбээр "Сэлбэ голын үер аюултай түвшинг 5-10 см давж байсан. Өнөөдрийн 8:00 цагийн ажиглалтаас хойш усны түвшин нэг см буурлаа. Тэрэлж голынх өчигдрийн 8:00 цагаас хойш гурван см буурч, үерийн түвшинг 43 см давж буй. Туул голын тухайд өглөөнөөс хойш усны түвшин нь дөрвөн см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг найман см давсан. Өөрөөр хэлбэл, хүчтэй үерлэж байна.

Ер нь голын ай сав газарт ус хальж, үерийн онцгой нөхцөл үүссэн. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Ажлын хэсэг байгуулж, 21 сав газарт үерийн эрсдлээс хамгаалах, цаг уурын мэдээг танилцуулах, ард иргэдэд сэрэмжлүүлэг өгөх арга хэмжээг авч байна. Нийслэлд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Туул голын сав газрын захиргаа, Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн, Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн онцгой байдлын комисс /НОК/-той хамтарч ажиллаж байна. Тухайлбал, НОК-той хамтран үерийн давтамж, усны урсац, хэмжээг ажиглаж, мэдээлэл цуглуулсан.

Ойрын өдрүүдэд аадар бороо орж, голуудын усны түвшин нэмэгдэж болзошгүй. Тиймээс иргэд аюулгүй байдлаа ханган, сонор сэрэмжтэй байхыг сануулж байна" хэмээлээ.

ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ажиллах зах, худалдааны төвүүдийн хуваарь
ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ажиллах зах, худалдааны төвүүдийн хуваарь
 
Сүхбаатар дүүргийн иргэд аравдугаар сараас  шинэ амбулаториор үйлчлүүлнэ
Сүхбаатар дүүргийн иргэд аравдугаар сараас шинэ амбулаториор үйлчлүүлнэ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц