Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний хулгайн асуудлаар намар нийтийн сонсгол зохион байгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 17 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийн өндөрлөлөө. УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ, УИХ хянан шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд Хөгжлийн банкны, нүүрсний гэх мэт олны анхаарлыг татсан, авлига үнэртсэн асуудлуудаар Түр хороод байгуулан ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

Тэрбээр Хөгжлийн банкнаас олгосон зээл, түүний эргэн төлөлтийн асуудалтай холбоотой 7.8 их наяд төгрөгийн хэргийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ахалсан Түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 3 үе шаттай хийснийг дурдаад, Сонсголын хэлбэр, үр дүн олны анхааралд орж чадсанаас гадна Хөгжлийн банктай холбоотой хэргийг шүүх хуралд сонсголын үр дүн дөхөм үзүүлсэн гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Нүүрсний” асуудлаар Түр хороо байгуулан ажиллуулж байгаа. Саяхан миний бие захирамж гаргаж, Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн үйл ажиллагаа энэ зун ч үргэлжлэх учиртай. Улмаар энэ намар нийтийн сонсголыг ил тод, ард иргэдийн оролцоотой хийж, үр дүнг УИХ-д тайлагнахыг үүрэг болгож байна гэлээ. Үүнд УИХ-ын үйл ажиллагаанд удахгүй нэвтрүүлэх E-petition систем чухал үүрэг гүйцэтгэх ёстой хэмээсэн.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухайтогтоолын төслийг баталсан бөгөөд Түр хороо төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ. Мөн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулж, иргэд, олон нийтийг мэдээллээр хангаж ажиллан, хяналт шалгалтын тайлангаа УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах юм.

НИЙСЛЭЛ: 100 гаруй айлыг нүүлгэн шилжүүлж байна
НИЙСЛЭЛ: 100 гаруй айлыг нүүлгэн шилжүүлж байна
 
“Цэцэг“ төвөөс Цаг уурын уулзвар хүртэлх замыг энэ сарын 10-13-ны хооронд хааж, засварлана
“Цэцэг“ төвөөс Цаг уурын уулзвар хүртэлх замыг энэ сарын 10-13-ны хооронд хааж, засварлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.