Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ганболд: Манай түр хороо нүүрсний сонсгол хийх л байсан. Сүүлдээ намайг хулгайч гэж сошиалаар шүүмжилсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 3 секунд

УИХ-ын 2023.07.06.ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хорооны тайланг сонсож, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хянан шалгах түр хорооны хугацаа дуусмагц УИХ-ын дарга таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт би саналаа хэлсэн. Сонсголыг ажлын хэсэг хийхгүй. Хуулиараа заавал хянан шалгах түр хороо байгуулагдаж хийх ёстой гэж хэлсэн. Ингээд шийдэхдээ манай түр хороог нүүрсний хулгайн асуудалтай огт хамаарахгүй бөгөөд зөвхөн боомтоор нэвтрэх ачаа тээвэртэй холбоотой асуудлыг хянан шалгах үүрэгтэй гэж хэлсэн. Үгүй л дээ.

Манайх ямар тухайн үедээ Нүүрсний хулгайн түр хороо гэж байгуулалтай биш гэж үзээд нэрийг нь хил, гааль, боомтын асуудлаар гээд дотор нь тусгай шалгалтын хүрээнд бүгд орсон. Гэрээнүүдийг асуудал орсон. Нүүрс тээврийн асуудал орсон. Гаалийн асуудал гээд бүх шалгагдаж байгаа зүйлүүд орсон. Сонсголыг бид гурван янзаар хийх байсан юм. Нэгдүгээрт, нууц гэрээнүүдтэй холбоотой. Дараа нь нүүрсний бодит хулгайтай холбоотой асуудлыг шинжлэх. Гуравдугаарт төрийн өмчит компаниудын худалдан авалттай холбоотой асуудлуудыг сонсголоор ил болгож хэлэлцүүлэх байсан.

Сүүлдээ намайг сошиалаар муу муухайгаар зарлаад, өөрөө нүүрсний хулгайч гэж шүүмжлээд байгаа учраас би ямар ч байсан УИХ-ын индэрийг ашиглаад нэг ч нүүрсний хулгайн асуудлаар хууль, хяналтын байгууллагад шалгагдаагүй.Надад нэг ч нүүрсний хулгайтай холбоотой асуудал байхгүй гэж хэлье.

Н.Батсүмбэрэл: Зуслангийн бүсэд айлууд усанд автах, цахилгаан дамжуулах шугам, гэрэлтүүлгийн шонгууд унаж болзошгүй байгаа тул иргэдийг нүүлгэн шилжүүлж байна
Н.Батсүмбэрэл: Зуслангийн бүсэд айлууд усанд автах, цахилгаан дамжуулах шугам, гэрэлтүүлгийн шонгууд унаж болзошгүй байгаа тул иргэдийг нүүлгэн шилжүүлж байна
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.