Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр жилийн турш худалдаа, үйлчилгээний төв, караокеноос иргэдийн гар утас, бэлэн мөнгийг хулгайлж байсан этгээдийг олж илрүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 22 секунд

Нийслэлийн нутаг дэвсгэрт удаа дараа хулгайлах гэмт хэрэгт сэрдэгдэж, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 32 настай, эрэгтэй “У” гэгчийг Сонгинохайрхан, Өмнөговь, Дорноговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчид Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Дээрх этгээд нь 2021-2023 оны хооронд худалдаа, үйлчилгээний төв, караоке зэрэг газруудаас иргэдийн гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг удаа дараагийн үйлдлээр хулгайлсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

Мөн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаж, 45 настай, эмэгтэй “Б”-г гэмтээсэн зэрэг хэрэгт холбогдон шалгагдаж, эрэн сурвалжлагдаж байжээ.

Та биед байх гар утас, эд зүйл, бэлэн мөнгө зэрэгтээ хайхрамжгүй хандсанаар гэмт этгээдийн амьдрах эх үүсвэр бий болж байгаад дүгнэлт хийж, зах, худалдааны төв, хүн олноор цугладаг газруудад үргэлж сонор, сэрэмжтэй байж, хулгайлах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас зөвлөж байна.

Газрын тухай хуулийн төслийг баталбал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавина гэж УИХ-ын даргад сануулжээ
Газрын тухай хуулийн төслийг баталбал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавина гэж УИХ-ын даргад сануулжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.