Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тухай хуулийн төслийг баталбал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавина гэж УИХ-ын даргад сануулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл сүүлийн хэд хоног багагүй маргаан дагуулаад эхэлсэн билээ. Тодруулбал, гадаадын компанид газар эзэмших эрхийг 100 жилийн хугацаатай олгох гэж байна зэрэг асуудлууд цахим орчинд тархаж, нийгмийн шүүмжлэлтэй тулгараад буй юм.

Тэгвэл уг хуулийг хэрэв УИХ баталвал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавина гэдгээ сануулжээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр "УИХ-ын нэр бүхий гишүүдээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй хамт Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан нь олон нийтийн дунд маргаан дагуулж байна. Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаач, ард иргэдийн санал бодлыг авч байх зарчим баримтлах ёстой. Иймээс энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталбал хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавина гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга Г.Занданшатарт санууллаа" гэж мэдэгджээ.

Нарны зам, Үйлдвэрчний гудамжны авто замыг хаалаа
Нарны зам, Үйлдвэрчний гудамжны авто замыг хаалаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.