Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн гурван өндөрлөгийн ХОМ хэрхэн өөрчлөгдөв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 12 секунд

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтны 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ. Төрийн гурван өндөрлөгийн нэг болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХОМ-ийг хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 169 сая төгрөгийн орлого 103 сая төгрөг болж буурчээ. Бусад хөрөнгө нь өөрчлөгдөөгүй байна. Тодруулбал,

-162 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц

-284 сая төгрөгөөр үнэлэгдэх Мотоцикл, Harley Davidson, Harley Davidson-1, Lexus 570-1, Mercedes Benz, ML320 машинтай.

100 сая төгрөгийн үнэлгээ бүхий 1.5 га газар эзэмшдэг.

Харин 1 тэрбум, 694 сая төгрөгийн хадгаламж нь 900 сая төгрөг болсон байна. Мөн “Илт Хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

Түүний өөрийн орлого нэмэгджээ. Тодруулбал, өнгөрсөн жил 234 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол орлого нь 249 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Гэр бүлийн орлого 14 сая төгрөгөөс 15 сая төгрөг болж нэмэгджээ. 30 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Highlander машинтай. 200 сая төгрөгөөр үнэлэгдэх 5 урдан удмын адуу, 23 адуу, 83 үхэр, 154 хонь, 149 ямаатай.

93 сая төгрөгийн хадгаламж нь 26 сая болж буурсан. 64 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй. 67 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.

“Херо энтэртайнмент групп” ХХК-ийн 50 хувь, “Хүлэг контент” ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар

УИХ-ын даргын орлого 60 сая төгрөг байсан бол 58 сая төгрөг болж, буурчээ. Тэрбээр 2017 онд 169 сая, 2018 онд 94 сая, 2019 онд 124 сая, 2020 онд 506 сая, 2021 онд 60 сая, 2022 онд 58 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Харин гэр бүлийн орлого нь 217 саяас 268 сая төгрөг болж, нэмэгджээ. Нэг тэрбум 175 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний талбайтай. 80 сая төгрөгийн суудлын жижиг Nissan, Murano машинтай. 2021 оны ХОМ-т 49 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай болсон нь хэвээр байна. Мөн 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 115 сая төгрөгийн хадгаламж нь 112 болж буурсан байна.

Мөн 2021 оны мэдүүлэгт 220 сая төгрөгийн зээлтэй байсан бол зээлээсээ төлж, 2022 онд 130 сая төгрөгийн зээлтэй үлджээ.

"Нэгүн кашмер" ХХК, "Монитор консалтинг групп" ХХК, "Монголиан Силикон Валлей" ХХК-иудад хувь эзэмшдэг.

ХОМ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэг тэрбум 694 сая төгрөгийн хадгаламж, 900 сая болж, орлого нь 66 сая төгрөгөөр БУУРЧЭЭ
ХОМ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэг тэрбум 694 сая төгрөгийн хадгаламж, 900 сая болж, орлого нь 66 сая төгрөгөөр БУУРЧЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.