Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УУХҮЯ-ны газрын даргыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 13 секунд

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 6 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.550, мөрдөн байцаалтын 3075 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 182, Өмчлөх эрхийн эсрэг 107, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 27, Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Авлига, албан тушаалын 7, нийт 340 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Д нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан О ХХК-ийн “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Ч нь 347.245.000 төгрөгийн үнэ бүхий худалдан авсан орон сууц болон захиалан бариулсан амины орон сууцын эх үүсвэр, хөрөнгө, орлогыг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 21.2 дугаар зүйлийн 1 /Худал мэдүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын мэргэжилтэн нарын боловсруулсан хуулийн төслийн ажил, холбогдох материалыг бусдад өгч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт нийт 26.675.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

“Дулааншарын гол” ТӨХК нь Дархан-Уул аймгийн шарын гол сумын нутаг дэвсгэрт бохир ус татан зайлуулах хэсгийн лабораторын үйл ажиллагааны Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан 10 төрлийн бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Иргэн Б.Э нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт жонс олборлох зорилгоор нийт 1.16 га талбайг ухаж хууль бусаар газрын хэвлийд халдсан, тусгай зөвшөөрөлгүйгээр 513.600 тонн жоншийг олборлож, байгаль орчинд 72.476.374 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.1 дүгээр зүйлийн 1 /Байгаль орчныг бохирдуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дундговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

“О.Хангай, Н.Батсуурь, О.Балжинням аварга тэргүүтэй хүмүүс сууж байгаад л бусад бөхчүүдийнхээ асуудлыг шийдчихээд байна“
“О.Хангай, Н.Батсуурь, О.Балжинням аварга тэргүүтэй хүмүүс сууж байгаад л бусад бөхчүүдийнхээ асуудлыг шийдчихээд байна“
 
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.