Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“О.Хангай, Н.Батсуурь, О.Балжинням аварга тэргүүтэй хүмүүс сууж байгаад л бусад бөхчүүдийнхээ асуудлыг шийдчихээд байна“

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 16 секунд

Үндэсний бөхийн журамтай холбоотой салбар комисс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийн зүгээс цөөн тооны бөхчүүдийн лоббигоор бөхийн дүрэмд өөрчлөлт оруулах саналыг МҮБХ-ноос ирүүлсэн талаар мэдэгдсэн. Ингэхдээ дүрмийн зөвлөлийн шийдвэр, бөхчүүдээр хэлэлцүүлсэн байдал зэргийг тодруулахад хурлын протокол, шийдвэр байхгүй байсан хэмээн мэдэгдсэн юм. Ингэхдээ тус зөвлөл нь 8 гишүүний бүрэлдхүүнтэй бөгөөд эдгээрт улсын дээгүүр цолтой бөхчүүд бий бөгөөд тэд өөрсдөдөө тааруулж дүрмийг өөрчлөхөөр оролдсон гэсэн юм.

Тэгвэл тус дүрмийн зөвлөл дэх гишүүдийн талаар П.Сайнзориг ярихдаа "Дүрмийн зөвлөлийн шийдвэр байхгүй, хурлын протокол байхгүй. Дүрмийн зөвлөлд нь 8 хүн байдаг юм билээ. Үүнд, О.Хангай, Н.Батсуурь, О.Балжинням аварга болон Т.Сүрэнжав арслан, И.Доржсамбуу гарьд, Ц.Магалжав зэрэг 8 хүн бий. Эдгээр хүмүүс сууж байгаад л бусад бөхчүүдийнхээ асуудлыг шийдчихээд байгаа юм. Бөхчүүдээрээ хэлэлцүүлсэн зүйл байвал хэлээч гэхээр байхгүй" гэв.

Д.Тогтохсүрэн: Нэг хэлийг хуулинд тусгах шаардлагагүй. Хөтөлбөртөө тусгах нь зүйтэй гэсэн ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан
Д.Тогтохсүрэн: Нэг хэлийг хуулинд тусгах шаардлагагүй. Хөтөлбөртөө тусгах нь зүйтэй гэсэн ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан
 
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.