Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор хэд хэдэн тохижилтын ажил хийгдэж буй. Тухайлбал зарим байршлуудад ногоон байгууламж барих, явган хүний зам барих, нүхэн гарц болон гүүр ашиглалтад оруулах зэрэг ажил эрчимтэй өрнөж байгаа.
Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар цэцэрлэгийн урд талд явган хүний зам шинээр тавих ажил мөн Соёолжийн нүхэн гарцаас Нарантуулын уулзвар хүртэл явган хүний зам шинээр тавих ажил эхэлжээ.