Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ: Хуурамч шатахуунтай холбоотой Онцгой албан татварын тухай хуульд оруулсан өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн тул хүчингүй болголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 4 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Хуралдаанаар УИХ ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авч, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн хуурамч шатахууны асуудлыг цэгцлэх зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд оруулсан заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болголоо.

Тодруулбал, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад "газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй" гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 71.1 хувь нь дэмжсэн юм.

УЦУОШГ: Ойрын хоногуудад нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно
УЦУОШГ: Ойрын хоногуудад нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.