Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: Хүнийг бэлэн байгаа хэрэг рүү яаж татаж оруулдаг технологийг энэ хэрэг харуулж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 10 секунд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн. Хурал өнөөдөр ийнхүү 47 дахь өдрөө үргэлжилж байна.

Хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ. Тэрбээр "Хөгжлийн банк зээлээ төлүүлэх нь зөв. Гэхдээ Хөгжлийн банк улстөрийн байгууллага биш шүү дээ. "Монгол Улсын хамгийн том чухал хөтөлбөрүүдийг санхүүжүүлээч, мөнгө босгооч, өгсөн зээлийнхээ хойноос хөөцөлдөөч, төлүүлээч. Зээл нь төлөгдөхгүй бол барьцаа хөрөнгийг нь аваач, хуулийнх шаардлагыг хангуулаач" гэж хууль баталсан. Гэтэл Хөгжлийн банкны нөхдүүд орж ирээд прокуроруудтай хамт энд сууж байгаа хүмүүсийг яллаад байх юм. Зээлээ төлүүлэх гээд байгаа юм уу, улсын яллагчийн тоог нэмэх гээд байгаа юм уу.

Хөгжлийн банкны гэх хэрэг зээлийн харилцаанаас хэтэрч, улстөрийн шинжтэй, олон нийтийн тархийг угаах тал руугаа хазайсан байна.

Хүнийг бэлэн байгаа хэрэг рүү яаж татаж оруулдаг технологийг энэ хэрэг харуулж байна. Би прокуроруудыг ажлаа сайн хийсэн байх гэж бодсон. Хүн алдаа гаргаж болно. Гэхдээ алдаагаа яагаад засахгүй гүрийгээд байгаа юм. Шүүхийн танхимд захиалагчаа хэлж чадахгүй байгаа ч хэзээ нэгэн цагт захиалагчаа хэлэх л болно. Монголын хуулийг ингэж өөрчилнө.

Би ямар нэгэн буруу зүйл хийгээгүй. Өөрийгөө хайцаалаагүй. Зээл авч өгдөг газар нь Засгийн газар биш. Хахууль өгсөн авсан зүйл байхгүй. Эхнэрийг минь хүртэл шалгаад нотлогдоогүй байдаг" гэлээ.

20 байгууллагын баримт “E-BARIMT” системд автоматаар бүртгэгдэж байна
20 байгууллагын баримт “E-BARIMT” системд автоматаар бүртгэгдэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.