Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТББХ: Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

ТББХ: ҮХНӨ-ийг ард иргэдээр хэлэлцүүлэхтэй холбоотой тогтоолын төслийг  хэлэлцэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрөгч дөрөвдүгээр сард Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.06.19/ 14.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хийнэ. УИХ-ын хаврын чуулган ирэх сарын 7-нд хаахаар төлөвлөж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байнгын хороодыг хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг яаравчлах үүрэг болгоод буй юм.

Ташрамд дурдахад, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь долоон бүлэг, 46 зүйлтэй. Хуулийн төсөлд улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, бодлогын институт болгон төлөвшүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, тэгш оролцоог хангах, намын дотоод ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн онцлох зохицуулалтууд багтсан талаар хууль санаачлагчид мэдээлсэн.

Намын бүлгүүд хуралдана
Намын бүлгүүд хуралдана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.