"Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чуулга уулзалт Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж шийдвэр гаргах түвшинд жендерийг хангах чиглэлд дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр "Эмэгтэйчүүд нийгмийн амьдралд оролцох тусмаа сайн байдаг гэж үздэг. Манайхан хэсэг гишүүнээр л хараад байгаа юм. 2, 3-хан эмэгтэй гишүүдийг харж өөлөөд бусад нийт эмэгтэйчүүдийг үгүйсгэж болохгүй. Эмэгтэйчүүд улс төрөөс хол байх ёстой гэдэг сэтгэлгээ нь буруу. Эмэгтэйчүүдэд илүү боломж олгож парламентад оруулах зүйтэй. 50, 50 хувьтай ороод ирвэл эмэгтэйчүүд эрчүүдээс дутахгүй. Яг л ижил түвшинд ажиллана. Би авлигачин, харгис эмэгтэй удирдагч гэж сонсоогүй" гэв.