Гэр бүлийн маргаанаас болж, гэрээсээ гараад сураггүй болсон 16 настай хүүгийн цогцсыг нуурын гүнээс олжээ. Тодруулбал, Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн Хөх-Үзүүрийн шил гэдэг газар энэ сарын 2-ны 20.00 цагийн орчим иргэн 16 настай эрэгтэй Ө гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон байна. Ар гэрийнхэн нь ОБЕГ-т энэ сарын 4-ний 07.45 цагт мэдэгдсэн бөгөөд дуудлагын дагуу иус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги, Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Улмаар хиймэл нуурын эргээс /1 км урт, 0.3 км өргөн, 15 метрийн гүнтэй/ тухайн хүүхдийн гар утас олдсон. Мөн хиймэл нуурын 10 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.