Автомашингүй өдөр буюу "Улаанбаатар марафон-2023" арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбоотойгоор Д.Сүхбаатарын талбайд болох арга хэмжээний үеэр спортын клубүүд үйл ажиллагаагаа сурталчлах өдөрлөг зохион байгуулах бөгөөд хүрэлцэн ирсэн иргэд спортын клубээр 20-65 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болсон талаар НЗДТГ-аас мэдээллээ.
Тодруулбал, энэ талаар Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Улаанбаатар марафон энэ жил өдөрлөг болж өргөжсөн. Иргэд гүйхгүй ч гэсэн Төв талбай дээр ирж, өдөрлөгт оролцох боломжтой.
Сонирхолтой олон арга хэмжээ болно. Тухайлбал, спортын клубүүд 20-65 хувийн хямдралтайгаар бүртгүүлэх боломжийг иргэдэд санал болгох юм.
Хүүхдүүдэд зориулан балет, цирк, иог, туялзуур сэлэм, таеквондогийн үзүүлбэрийг бүтэн өдрийн турш сонирхуулна. Мөн сагсан бөмбөг, хөл бөмбөг, ширээний теннис, волейбол, шатрын клубийн үйл ажиллагааг танилцуулна.
Үргэлжлүүлэн 16:00 цагт Төв талбайд "Оpen mic" үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна" гэв.