Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЯРЫН МЭНД: Эх үрсийн баяр тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Өнөөдөр /2023.06.01/ Эх үрсийн баярын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг анх 1925 онд Женевт зохион байгуулагдсан хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаар 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болгох уриалга гаргасан байдаг.

Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм.

Ирээдүй хойчийн эзэд, энхрий бяцхан үрс, ачлалт ээж, охид бүсгүйчүүддээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын мэнд хүргэе!

ХҮҮХЭД БҮХЭН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГ.

UBN.MN сайтын хамт олон

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 15 хэм дулаан, бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 15 хэм дулаан, бороотой
 
ДАШТ: ОУХМ Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө 22.00 цагаас барилдана
ДАШТ: ОУХМ Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө 22.00 цагаас барилдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.