Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошго, дуусах хугацааг нягтлахыг уриаллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын ахлах байцаагч Б.Хонгор "Бид нийтийг хамарсан баяр ёслолын үеэр урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг тогтмол хийдэг. Энэ удаа 98 хүнсний сүлжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалт хийж, зөвлөмж хүргүүлж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн. Мөн Хүүхдийн баяраар бэлэг, хиам, хиаман төрлийн бүтээгдэхүүн, торт үйлдвэрлэл, худалдаанд хяналт тавьж байна. Тэрчлэн явуулын хоолны үйлчилгээнд зөвлөмж хүргүүллээ. Хяналт шалгалтаар шошгын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн худалдаалж байгаа, түргэн муудах бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт хадгалаагүй, зориулалтын бус саванд хоол савласан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн" гэв.

Иймд иргэдийг бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошго, дуусах хугацаа, зориулалтын хөргүүрт байгаа эсэхийг нягтлахыг уриаллаа.

О.Цогтгэрэл: УИХ хэн нэгний дураар болдог гал тогоо биш. Тиймээс тоглоомын дүрмээ хүндэтгэж дэмжихээс аргагүй байлаа
О.Цогтгэрэл: УИХ хэн нэгний дураар болдог гал тогоо биш. Тиймээс тоглоомын дүрмээ хүндэтгэж дэмжихээс аргагүй байлаа
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.