Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Хуягбаатар: Хүүхдийн тоглоомын аюулгүй байдалд хяналт тавьж ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Өнгөрсөн амралтын өдөр Баян-Өлгий аймагт хийлдэг гулгуур дээр тоглож байсан 15 хүүхдийн 12 нь гэмтэж, нэг хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, хийлдэг гулгуурын бэхэлгээ муу байснаас болж салхинд хийссэн байдаг.

Тэгвэл маргааш Хүүхдийн баяр болж буйтай холбогдуулан хийлдэг тоглоомуудад хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Хуягбаатар "Хүүхдийн тоглоомын аюулгүй байдалд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хяналт тавьж байна. Сүхбаатарын талбайн баруун урд талд таван төрлийн тоглоом байрлуулах бөгөөд аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг хүргүүлсэн" гэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн Б.Амгаланзаяа "Хүүхдийн баярын өдрөөр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион байгуулах дөрвөн байршилд 32 алба хаагч таван автомашинтай үүрэг гүйцэтгэнэ. Мөн нийслэлийн гал түймэр унтраах аврах ангиудын ээлжийн бүрэлдэхүүн 24 цагаар бэлэн байдалд ажиллана" гэлээ.

Түүнчлэн бороо хур элбэгтэй байх тул амралт зугаалгад явах, салхинд гарахдаа хүүхдүүдээ гол уснаас хол байлгах, хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн ил гал гаргахгүй байхыг анхаарууллаа.

УИХ: Гишүүдийн тоог 126 болгон нэмж, тойргоос 78 гишүүн, жагсаалтаар 48 гишүүн сонгогддог байх ҮХӨ-ийг баталлаа
УИХ: Гишүүдийн тоог 126 болгон нэмж, тойргоос 78 гишүүн, жагсаалтаар 48 гишүүн сонгогддог байх ҮХӨ-ийг баталлаа
 
“Чингис хаан“ ОУНБ-ыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгааны ажлыг ирэх сараас эхлүүлнэ
“Чингис хаан“ ОУНБ-ыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгааны ажлыг ирэх сараас эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.