Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Сонгуулийн хар машины программ хангамжийг сайжруулах 21 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгах шаардлагатай байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 36 секунд

Яг одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал яригдаж байна. Үүний ард мэдээж шударга сонгууль явуулах асуудал хамгийн чухал. АН-ын бүлгээс сонгуулийг луйвардахаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байна. Хэлэлцүүлэг хийхэд сонгуулийн гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль гэж өөрчилж магадгүй. Ийм асуудлууд байна. Сонгуулиа шударга явуулах нь ард түмний хүсээд буй гол зүйл. Сонгуулийн хар машин программ хангамжийн хувьд асуудалтай, хугацаа нь хэтэрчихсэн.

2023 оны улсын төсөвт СЕХ-ноос программ хангамжийн асуудлаа шийдүүлэхээр 21 тэрбум төгрөгийн асуудлыг оруулсан ч ЗГ хүлээн аваагүй. ТББХ ч энэ саналыг дэмжээгүй. Тиймээс 21 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгаж, хар машины программ хангамжийг шийдэхэд туслаж өгөөрэй гэж хүсэх байна" гэлээ.

ТББХ-ны дарга Н.Энхболд "ҮХӨ-ийг эцэслэн шийдвэл хамгийн түрүүнд сонгуулийн хуулийг өөрчлөхөөр төлөвлөсөн. Ажлын хэсгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хариуцаж байгаа. Мэдээж аливаа сонгууль ямар ч байдлаар, ямар ч журам хуулиар явсан эцсийн дүндээ үр дүн нь баталгаатай байх ёстой. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн ярьж байгаа асуудлыг Сонгуулийн хууль яригдах үеэр онцгой анхаарах болно" гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ асуудал нь хэдийгээр ҮХӨ-тэй шууд холбоогүй ч сонгуулийн тогтолцоо, тоо, сонгууль шударга зөв явуулах асуудалтай холбогдож байгаа учир тавигдаж байгаа асуудлыг төсвийн тодотголтой хамт шийдэх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Сонгуулийн хуульд өөрчлөлт орох ёстой. Тиймээс дагаж мөрдөх журмын тухай хуулиндаа энэ асуудлыг харгалзан үзэж, тусгаж үзэх ёстой.

СЕХ-ноос программ хангамжийн асуудал биш хар машины хугацаа, лиценз дууссан гэж байна. Хар машинтайгаа хамт программ нь шинэчлэгддэг. Тиймээс энэ асуудлыг цогцоор нь шийдэх ёстой" гэлээ.

ЦЕГ: Сураггүй алга болсон ой зургаан сартай охиныг олсон, ээж нь архины хамааралтай тул түр хамгаалах байранд хамгаалалтад авсан
ЦЕГ: Сураггүй алга болсон ой зургаан сартай охиныг олсон, ээж нь архины хамааралтай тул түр хамгаалах байранд хамгаалалтад авсан
 
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.