Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийж батлах юм.
Тэгвэл яг одоо Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хангаж хуралдаж эхэлсэн бол үдээс хойш 12:00 цагт эхлэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХӨ-ийг эцэслэн батлах юм.
Дашрамд сануулахад, өчигдөр УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж гишүүдийн тоо болон тогтолцооны өөрчлөлтөд эсрэг санал гаргаагүй бөгөөд энэ утгаараа гишүүдийн тоог 126 болгох агуулгыг хэвээр үлдээж хайрцагласан бол гишүүдийн 78 нь тойргоос сонгогдож, 48 нь жагсаалтаар сонгогдох саналыг эрх баригч намын бүлгээс дэмжиж ийнхүү хэлэлцэн батлах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаад буй юм.