Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Өнөө шөнө Архангайн зүүн, Булганы өмнөд хэсгээр их хэмжээний бороо орно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 28 секунд

Өнөө шөнө Архангайн зүүн, Булганы өмнөд хэсгээр их хэмжээний бороо орно.

2023 оны 06 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

6-р сарын 1-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 2-нд нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +6...+11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.

Э.Батшугар: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн 1072 хувьцааг амилуулах шаардлагатай
Э.Батшугар: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн 1072 хувьцааг амилуулах шаардлагатай
 
Өнгөрсөн онд Монгол Улс 637.9 сая ам.долларын 8846.4 мян.тн төмрийн хүдэр экспортолжээ
Өнгөрсөн онд Монгол Улс 637.9 сая ам.долларын 8846.4 мян.тн төмрийн хүдэр экспортолжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.