МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох зэрэг асуудлуудыг хэлэлцсэн. Ингэхдээ ирэх долоодугаар сарын 1-нээс эхлэн цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт нөхөн олгох, УИХ-ын гишүүдийн тоог 126 байх өөрчлөлт зэргийг дэмжээд буй юм. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлгийн хуралдаанаар гишүүдийн тоог 126 болохыг дэмжиж, 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар нэр дэвших нь зүйтэй гэсэн саналыг дэмжлээ" гэсэн юм.