Засгийн газраас зарласан "Шилэн" ажиллагааны хүрээнд өнөөдөр Кино урлагийг дэмжих сан тэргүүтэй таван сангийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байршууллаа. Тэгвэл Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сан нь 2009 оноос хойш нийтдээ 3 тэрбум 125 сая төгрөгийн тусламж хэлбэрээр олгожээ. Тухайлбал, олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын зардлаар Монголд ирсэн 98 иргэний тусгаарлах байрны зардал, мөн Турк, АНУ, БНСУ, ОХУ, ИБУИНХУ-аас ирсэн 18 иргэний замын зардал болон тусгаарлах байрны зардалд 2020 онд Гадаад харилцааны сайдын тушаалаар 216 сая төгрөгийг олгожээ.
ШИЛЭН: 2020 онд Турк, АНУ, БНСУ, ОХУ-аас ирсэн 18 иргэний замын болон тусгаарлах байрны зэрэг зардалд 216 сая төгрөгийг олгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.