Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сураггүй алга болсон бага насны хүүхдийн унаж явсан морь адуундаа гүйж иржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ тавдугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагийн орчим бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь адуундаа гүйж ирсэн байна.

Энэ тухай дуудлагыг ОБГ тавдугаар сарын 26-ны өдрийн 00:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиж, ар гэрийнхэнтэй хамтран малчин Д /13 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Д.Чойжамц: Х Богд бол бурханы шашны ертөнцөд агуу үйл бүтээх гэгээнтэн юм
Д.Чойжамц: Х Богд бол бурханы шашны ертөнцөд агуу үйл бүтээх гэгээнтэн юм
 
Senzu дэбют тоглолтоо “Team Liquid” багийн эсрэг хийнэ
Senzu дэбют тоглолтоо “Team Liquid” багийн эсрэг хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.