Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сар шинийн барилдаанд зодоглосон Э.Оюунболдоос сэргээшийн төрлийн бодис илэрчээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 10 секунд

Сар шинийн барилдаанд зодоглож дөрөв давсан бөхчүүд дундаас Монгол улсын арслан Э.Оюунболдоос сэргээшийн S1 ангиллын бодис болох оксандролин, метандиенон гэсэн Анаболик стериод төрлийн бодис илэрчээ. Тодруулбал, усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглосон. Ингэхдээ тус барилдаанд дөрөв давсан 16 бөхөөс допингийн шинжилгээний авсан бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хариу нь иржээ. Үүний дагуу допинг хэрэглэсэн бөхөд Б сорьцоо өгөх эсэх талаар мэдэгдэх хуудас хүргүүлэх гэсэн боловч холбогдохгүй байсаар тавдугаар сарын 7-ны өдөр хариуг хүргүүлсэн аж.

Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу Б сорьцыг шинжлүүлэх эсэх талаар хүсэлтийг 14 хоногт багтаан гаргах ёстой бөгөөд журмын дагуу хүсэлтээ гаргаагүй учир өнөөдөр допинг хэрэглэсэн бөхийн нэрийг ийнхүү зарлалаа.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 14 хэм дулаан, үүлшинэ
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 14 хэм дулаан, үүлшинэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд