Засгийн газраас зарласан "Шилэн" ажиллагааны хүрээнд төрийн 25 тусгай сангаас одоогийн байдлаар 9 сангийн мэдээлэл нээлттэй болоод буй. Тухайлбал, өчигдөр л гэхэд Нийгмийн даатгалын сан болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэдээлэл нээлттэй байршсан билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын сангийн Капитал банканд байршиж байсан мөнгөн хөрөнгө тус банк дампуурснаар эрсдэлд ороод байсан. Харин Нийгмийн даатгалын Ерөнхий газар нь Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 104.2 тэрбум төгрөг нэхэмжилснээс 35.1 тэрбум төгрөгийн авлага барагдаж, 2023 оны тавдугаар сарын 19-ны байдлаар 69.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа аж.
Капитал банк Нийгмийн даатгалын санд 69.1 ТЭРБУМ төгрөгийн өрийн үлдэгдэлтэй
Огноо
Унших
0 минут 52 секундЭнэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.