Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Боловсролын зээлийн сангийн асуудлаар НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ хийх шаардлага хүргүүлнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 54 секунд

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 23-ны Мягмар гарагт өрнөх зарим үйл явдлын мэдээг хүргэж байна.

Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

11:00 цагт: Онцгой байдлын ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа “Бэлэн бай” аяны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн Монголын Эрэн хайх, аврах багийн болон газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг харуулсан “Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 86150069

НАЛАЙХ ДҮҮРЭГ

11:00 цагт: БОАЖЯ, Ойн газраас сэтгүүлч, олон нийтэд “Эрүүл ой” төслийн үйл ажиллагааны хүрээнд ойн хөнөөлт хортон шавжийн эсрэг тэмцэх ажиллагааг танилцуулна. Автобус “Шангри-Ла” зочид буудлаас 09:00 цагт хөдөлнө. Утас: 96660394.

“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Иргэн бол хүч залуусын санаачилгаас Боловсролын зээлийн сангийн асуудлаар УИХ дээр хяналт шалгалт, нээлтэй сонсгол хийх шаардлага хүргүүлнэ.

11:30 цагт: Улаанбаатар хотын түгжрэлийг бага зардлаар богино хугацаанд шийдвэрлэх боломж, түгжрэлийн сайд, хотын дарга нарын зарим нэг алдаатай бодлогын хор уршгийн талаар иргэн н.Дорждагва мэдээлэл хийнэ.

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

13:00 цагт: ЗГХЭГ, Хүний эрхийг хангах Үндэсний Хороо, "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Монголын Хуульчдын Холбооны дэргэдэх Хүүхдийн эрхийн дэд хороо, "Хил хязгааргүй хуульчид", Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн хамтран зохион байгуулах "Сурч боловсрох эрх: Дотуур байр" Үндэсний II зөвлөгөөн болно. Утас: 88053903, 70008292

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
 
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.