Өчигдөр буюу тавдугаар сарын 19-ний өглөөний 06:00 цагаас зүүн аймгуудын нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч, Хэнтий , Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар салхины хурд зарим үед 28-30 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурлаа. Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Хэнтий аймагт 8, Сүхбаатар аймагт 112 иргэн, нийтдээ 120 иргэн төөрсөн, сураггүй болсон гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирүүлсэн. Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 104 иргэнийг эсэн мэнд олсон бол 16 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
ОБЕГ: Хүчтэй цасан шуурганаар төөрч, сураггүй болсон 104 иргэнийг эсэн мэнд олж, 16 иргэнийг эрэн хайж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.