ХЗДХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нь 2008 онд Австралийн Нью Соүф Уэльсийн их сургуульд суралцахдаа БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч суралцсан талаарх мэдээллийг бид та бүхэнд хүргэсэн. Тэгвэл тус асуудалд тэрбээр "Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг гардан бичиж боловсруулсан бөгөөд төртэй холбоотой үйл ажиллагаа ил тод, олон нийтийн хяналтад байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Хуулийн хэргжилтийн үр дүнд хэвлэл мэдээлэл, олон нийт мэдэх эрхээ эдлэхэд үр дүн гарч бга гэдэгт итгэлтэй байдаг.
Миний бие Австрали Улсын Нью Сауд Уэльсийн Их сургуульд хуулийн магистр хийж, төгсөж ирээд гэрээнд заасны дагуу төрийн байгууллагад тасралтгүй хууль боловсруулах чиглэлээр ажиллаж, гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлсэн байгаа" гэлээ.