РЦНК орчмын 2.5 га газрын маргаантай холбоотой асуудлыг Хотын даргад уламжилж, 7-р сард багтаан шийдвэрлүүлнэ хэмээн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан мэдэгдсэн. Гэвч тус мэдэгдэлтэй холбогдуулан цахим сүлжээнд гарч буй зарим мэдээлэлтэй холбогдуулан тэрбээр тайлбар мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр "РЦНК орчмын 2.5 га талбайд орон сууц, спорт цогцолбор бариулахгүй, эсрэгээрээ Улаанбаатарчуудын хүсэн хүлээсэн ногоон байгууламж бүхий тохижилт хийх нь зөв гэж байр сууриа илэрхийлсний төлөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар харлуулж, худал мэдээлэл түгээж байгаа бололтой.
Ингэх тусам иргэдийнхээ төлөө, ногоон байгууламж бүхий тохижилт байгуулах дээр тууштай зогсож, байр сууриа илэрхийлнэ. Бетонон ширэнгэ биш иргэндээ ээлтэй ногоон байгууламж, таатай орчныг хүсдэг хүн бүр дэмжээд өгөөрэй" гэв.