Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Амгалан: ҮХНӨ нь дан ганц УИХ-ын гишүүдийн тоо, Засгийн газрын гишүүний давхар дээлийн асуудал биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 37 секунд

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн төрийн алба хаагчидтай уулзалт, хэлэлцүүлэг хийж, ҮХНӨ болон зарим асуудлын талаар байр сууриа ийнхүү илэрхийллээ. Тэрбээр "Өнгөрсөн 30 жилд бид зөв буруугаа ялгахгүй, хэрүүл маргаантай 24, нөхөн сонгуулиудыг оруулбал 30 удаа сонгуульджээ. Үүнээс болж Засгийн газар нь тогтворгүй, УИХ-ын дархлаа, чадамж суларч, тэр чинээгээрээ иргэдийн төрд итгэх итгэл буурсаар өнөөдрийг хүрчээ.

Үүний үр дүнд Монгол улс хэрхэн хөгжсөн бэ?

Хэсэг бүлэг хүмүүс өөрийгөө Монголын төр гэж ойлгож, улс төрөөс явдаггүй, харьдаггүй, гардан баталсан хуулиараа далайлган эрх мэдлээрээ өөрсдийгөө хамгаалсаар, улс орны хөгжил уруудсан гэдэгт бүгд санал нийлэх биз ээ.

Тэгвэл бид яах ёстой вэ?

Дорж байна уу, Дулам байна уу, Монгол Ардын Нам, Ардчилсан нам, Хүн нам байна уу хамаагүй Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна. Тэгж байж бид дараагийн 30 жилийн хөгжлийг ярина уу гэхээс хуулиа өөрчлөхгүй тэврээд байвал та бид худал хашгираад, шүүмжлээд төр гэж өлбийсөн, УИХ гэж гөлийсөн, иргэд нь дүлийрсэн хэвээр байсаар байх болов уу... Тиймээс бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг олуулаа хэлэлцэж, асуудлаа ярьж, шийдлийг олж суурь, зарчмыг алдагдуулахгүйгээр зайлшгүй өөрчлөлт хийх ёстой.

Үндсэн хуулийн өөрчлөлт нь дан ганц УИХ-ын гишүүдийн тоо, Засгийн газрын гишүүний давхар дээлийн асуудал биш. Энэ бол Монгол Улсын ирээдүйн хөгжлийн суурь баримт бичиг учраас улс орны ирээдүйн хөгжлийн асуудал гэдгийг иргэн бүр ойлгох хэрэгтэй юм шүү. Тэгж байж бид өөрчлөлт хүсэж байгаа залуу үе, улс орныхоо ирээдүйг зөв замд нь оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Иргэд та бүхэн ч гэсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хоолны савны тоо нэмэгдэнэ гэж хэн нэгнийг дагаж хэлэхээс илүүтэй сайн судалж байж санал хүсэлтээ илэрхийлээрэй. Иргэн бүрийн санал Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад чухал юм шүү" гэв.

Э.Бат-Амгалан: РЦНК орчмын 2.5 га газрын маргаантай холбоотой асуудлыг Хотын даргад уламжилж, 7-р сард багтаан шийдвэрлүүлнэ
Э.Бат-Амгалан: РЦНК орчмын 2.5 га газрын маргаантай холбоотой асуудлыг Хотын даргад уламжилж, 7-р сард багтаан шийдвэрлүүлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.