БЗД-ийн нэгдүгээр хороо РЦНК-ийн урд талбайн ногоон байгууламжийг сүйтгэж байна гэх асуудлаар оршин суугчид нь гомдол гаргасан. Гомдлын мөрөөр Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, уг газрын хашааг буулгасан. Мөн БОАЖЯ, МХЕГ, Экологийн цагдаагийн алба болон Ногоон байгууламж хариуцсан хэлтсийн мэргэжилтнүүд газар дээр нь ажилласан байдаг.
Тодруулбал, тус газрыг эзэмшиж буй "Эдд энд Эдд" компани нь уг талбай дээр мод тайрах зөвшөөрөлтэй гэж мэдээлсэн ч "Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас албан ёсоор тодруулахад мод тайрах зөвшөөрөлгүй байсан.
Харин өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг даргын захирамж гарч уг газрыг эзэмшиж байсан "Эдд энд Эдд" ХХК-д холбогдох эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцалсан байна.