УИХ дахь МАН-ын бүлэг үдээс хойш 16 цагт хуралдаж дөнгөж сая дууслаа. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох нь зүйтэй гэсэн байр суурийг бүлгийн гишүүд илэрхийлжээ. Хэрэв гишүүдийн тоо 126 болбол 60:40 гэсэн харьцааг баримтлан 76 тойргийг хэвээр үлдээх агуулгыг ярилцаж байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Хэдийгээр эрх баригч намаас саналаа нэгтгээд буй ч сөрөг хүчний байр суурийг харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэсэн учраас УИХ дахь АН-ын бүлгийн улс төрийн шийдвэр хүлээлт үүсгэх болжээ.
УИХ-д суудалтай гурван нам эцсийн байдлаар саналаа нэгтгэж байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой.Тиймээс эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөртөө багтаад юм уу эсвэл маргааш хуралдаж саналаа нэгтгэж хүргүүлэхээр болжээ.