Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа эрхэлсэн дэд дарга Ж.Байгалмаа "ДЭМБ-ын мэдээгээр ковид19-ийн цар тахал эхэлснээс хойш 765 сая тохиолдол батлагдсан. Үүнээс 6.9 сая хүн амиа алджээ. Дэлхий нийтэд ковид19-ийн тохиол буурч байгаа. Гэсэн хэдий ч зарим улс оронд тохиолдол өндөр бүртгэгдсэн хэвээр байна. Дэлхий нийтэд омикроны дэд хувилбар болох XBB 1.5 тархалттай байна. Манай улсын хувьд 18-р долоо хоногт 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос өссөн дүн юм. Энэхүү дэд хувилбар нь хүнээс хүнд дамжих хэлбэр нь өндөр хэвээр. Гэсэн хэдий ч эмнэлзүйн хувьд хүндрэл бага боловч тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүст эрсдэл их. Тиймээс амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих дадлаа үргэлжлүүлэх шаардлагатай" гэлээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн вируслогийн тасгийн эмч н.Наранзун "Энэ хувилбарын анхны тохиолдол нь энэ оны гуравдугаар сарын 9-ны өдөр бүртгэгдсэн. Он гарсаар буюу эхний 15 долоо хоногийн тандалт судалгаагаар XBB 1.5 хувилбар нь давамгайлах хандлагатай байна" гэсэн юм.