Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улс төрийн намуудад босго тогтоосонтой холбоотой асуудал энэ удаагийн ҮХНӨ дээр орж ирэхгүй“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "ҮХНӨ-ийг зургаадугаар сарын 20-ны дотор амжуулна гэж тооцож байгаа. Журмын тал дээр авч үзэхэд 30-35 хоногт багтаах боломж бий. ҮХНӨ-ийг асуудлыг шийдээд үргэжлүүлээд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх ёстой. Улс төрийн намуудад босго тавьсантай холбоотой асуудал энэ удаад орж ирэхгүй. Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулиар нэг хөндсөн асуудлыг найман жилийн дотор хөндөхийг хориглосон байдаг. Бүлгийн гишүүд янз бүрийн байр суурьтай байгаа. ҮХНӨ-ийг дэмжиж байгаа. Гишүүдийн тоог багасгах тал дээр асуудлууд ярьж байгаа зүйл бий. Үүнийг хэлэлцүүлгийн явцад яриад явах боломжтой гэж үзэж байна" гэлээ.

МАН БҮЛЭГ: Дөрвөн элчин сайдын томилгоог зөвшилцөхийг дэмжлээ
МАН БҮЛЭГ: Дөрвөн элчин сайдын томилгоог зөвшилцөхийг дэмжлээ
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.