УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "ҮХНӨ-ийн хуулийн төслийг Засгийн газар удаан хугацаанд боловсруулж, иргэдээс, ТББ-уудаас санал авч эхэлсэн. Өнгөрсөн Баасан гарагт намын бүлгийн хурлаар хэлэлцэж, шийдвэр гаргах саналыг ирүүлсэн. ҮХНӨ-ийн төслийг дэмжиж байгаа тул УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж гэж үзлээ" гэв.