Нийслэлийн ''Хүний хөгжил-Нийгмийн хөгжил 2023'' нийгмийн салбарын нэгдсэн өдөрлөг 2023 оны 04 сарын 26, 27 -ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
Энэ өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран эрүүл зөв хооллолтын үзүүлэн самбар, 10 нэр төрлийн хоолны модель, технологи карт ашиглан нийт 1829 иргэнд 11 нэр төрлийн эрүүл зөв хооллолтын сурталчилгаа, 518 иргэнд технологи карт ашиглан хоолны илчлэг тооцох зөвлөгөө, 147 иргэнд эрүүл зөв хооллолтын ганцаарчилсан зөвлөгөө өгч ажиллалаа.