Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Х.Ганхуяг гишүүнээ, Б.Бат-Эрдэнэ сайдаа хулгайгаар шахуу хууль оруулж ирээд байна. Яг гараад хэрэгжихээр асуудал үүснэ шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 13 секунд

УИХ-ын 2023.04.28-ны баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байгаа билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн асуулт асууж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 3.1 дэх заалтыг дэмжиж байгаа ч 3.2 дахь заалтыг дэмжихгүй байгаа юм. Анх орж ирэхдээ бүр балай орж ирсэн. Харин зассан байна. Тусгай хамгаалалттай газар, нутгийн тухай хуульд тухайлан зааснаас бусад аялал жуулчлалыг энэ хуулиар зохицуулна гэж байгаа юм. Нийт аялал жуулчлалын 50 хувь нь тусгай хамгаалалттай газар дээр байгаа шүү дээ. Гэтэл өөр хуулиар явчихаж байна.

Х.Ганхуяг гишүүнээ, Б.Бат-Эрдэнэ сайдаа та нар хулгайгаар шахуу хууль оруулж ирээд байна шүү. Бүх газар дуудлага худалдаагаар өгнө л гэж ярьдаг. Аялал жуулчлалыг нээлттэй болгоод тусгай хамгаалалтын бус газар зүгээр явна гэж байна. Тусгай хамгаалалт дээр очихоор зөвшөөрөл авна гээд явдаггүй. Нэг их гоё хууль гаргана. Гэтэл Тусгай хамгаалалтын хуулиар өөрчлөгдөхгүй. Тиймээс 3.2 дахь заалтыг дахин оруулж ирж, ярилцах хэрэгтэй байна. Тухайн газарт амьдардаг иргэдэд хохирол амсана. Өвөлжөө, хаваржаа барих эрхгүй, түлээний мод хагалах эрх байдаггүй. Өөр бүст очих шаардлагатай болдог. Хамгаалах нэрийдлээр өөр хэдэн хүний хамгаалалтад өгөөд нутгийн иргэдээс илүү буруу ашигладаг. Хамтад нь явах ёстой. Яг гараад хэрэгжихээр асуудал гарна шүү. Аялал жуулчлалын хоёр хуультай болох гээд байна. Энэ асуудлыг ажлын хэсэг дахин авч үзэх ёстой" хэмээлээ.

Иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөг даваа гарагт зохион байгуулагдана
Иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөг даваа гарагт зохион байгуулагдана
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.