Өнөөдрөөс эхлэн нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ. Энэ удаад татвар төлөгч 1 143 309 иргэнд 69.2 тэрбум төгрөг буцаан олгох талаар Татварын байгууллагаас мэдээллээ.
Түүнчлэн энэ оны нэгдүгээр улиралд авах буцаан олголтын урамшууллаасаа хөрөнгийн албан татварын 79 706 ширхэг нэхэмжлэхээр 54 363 иргэн 755 сая төгрөгийн татвар төлжээ. Харин авто зам, замын байгууламж ашигласны төлбөрт 2 614 иргэн 11 сая төгрөг төлсөн байна.