Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга: “НВЦ“ компани зээл авахад тус компанийн удирдлагууд ХБ-ны удирдлагуудтай хүзүү сээрээрээ холбогдоод ууж идээд, хүүхэн шуухан дуудаж наргисан чинь хавтаст хэрэгт байгаа шүү

Огноо
Унших
1 минут 19 секунд

“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан ес дэх өдрөө үргэлжилж байна.

Энэ үеэр “Хааны харгуй” ХХК-ийн захирал Х.Баттулга дараах тайлбарыг өглөө. Түүний хувьд Ц.Баатарбилэгт болон “Хааны харгуй” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор “Монгол Ус” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ашиглалт үйл ажиллагааны удирдлагын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Баярсайханд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хахуулийг дамжуулан өгч, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байдаг.

Харин тэрбээр энэ үйлдлээ "НВЦ" компани зээл авахад тус компанийн удирдлагууд Хөгжлийн банкны удирдлагуудтай хүзүү сээрээрээ холбогдоод ууж идээд, хүүхэн шуухан дуудаж наргисан чинь хавтаст хэрэгт байгаа шүү. Улс төрийн нөлөө байгаа шүү дээ. Тухайн үед ЗГХЭГ-ын дарга хийж байсан Ж.Мөнхбат энд сууж байх ёстой хүн" хэмээсэн юм.

М.Золжаргал: Зээлийн шаардлага хангахгүй “Бэрэн групп“-т зээл олгохыг Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат “ШАХСАН“
М.Золжаргал: Зээлийн шаардлага хангахгүй “Бэрэн групп“-т зээл олгохыг Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат “ШАХСАН“
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.