Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Золжаргал: Зээлийн шаардлага хангахгүй “Бэрэн групп“-т зээл олгохыг Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат “ШАХСАН“

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 24 секунд

Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал 9 дэх өдрөө Улаанбаатар чуулгын танхимд үргэлжилж байна.

Энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн захирал М.Золжаргал дараах тайлбарыг өглөө. Тэрбээр зээлийн хүсэлтийг шийдвэрлэх 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хуралд гишүүнээр орж ажиллахдаа зээлийн саналд хийсэн эрсдэлийн дүгнэлт”-д “Төслийг санхүүжүүлэх нь эрсдэлтэй” гэж дүгнэсэн буюу “Бэрэн групп” ХХК нь зээлийн шаардлагыг хангаагүй байгааг мэдсээр байж дэмжсэн санал өгч, “Бэрэн групп” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Монгол Улсын Хөгжлийн банканд 44,311,962,051.84 төгрөгийн хохирол учруулсан байдаг.

Харин тэрбээр энэ үйлдлээ "Зээлийн шаардлага хангахгүй "Бэрэн групп" ХХК-т зээл олгоход гарын үсэг зурж чадахгүй гэдгээ Н.Мөнхбат захиралд хэлэхэд "Хуулийн хүн татгалзсан байхад би гарын үсэг зурчихвал би хууль зөрчсөн болно. Золоо чи гарын үсгээ зурчих" гэсэн. Хөгжлийн банкны үе үеийн удирдлагууд дарамт шахалт үзүүлдэг байсан шүү" хэмээсэн юм.

ХЭҮК: СЭМҮТ-ийн асрамжийн тасагт байгаа иргэдийн халамжийн мөнгөний зарцуулалт нь бүртгэлгүй, судалгаагүй байгаатай холбоотой гомдлыг АТГ-д шилжүүлсэн
ХЭҮК: СЭМҮТ-ийн асрамжийн тасагт байгаа иргэдийн халамжийн мөнгөний зарцуулалт нь бүртгэлгүй, судалгаагүй байгаатай холбоотой гомдлыг АТГ-д шилжүүлсэн
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна