Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Хоёр настай хүүгийн ээж БНСУ-д байдаг ч хүүгээ авахаас татгалзсан тул цагаачлалын алба Монгол руу буцаасан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

БНСУ-д хагалгааны заалттай хоёр настай хүүхдийг, “хараар” буюу хууль бусаар амьдарч байсан аавынх нь хамт хорьж Монгол руу буцаасан талаарх мэдээлэл тархаж, бид холбогдох хүмүүсээс мэдээлэл авч хүргэсэн.

Тэгвэл уг асуудлаар ГХЯ-аас "Тухайн иргэн БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаад Цагаачлалын албанд баригдаж, саатуулагдсан. 2 настай хүүхдийг нь харж хандах хүнгүй гээд аавтай нь хамт байлгасан бөгөөд хүүхдийг асран хамгаалах хүнийг олох гэж хайж, судалсан. Хүүгийн ээж нь БНСУ-д байдаг боловч хүүхдээ авах боломжгүй гэж татгалзсан учир БНСУ-ын Цагаачлалын албанаас хүүхдийг аавтай нь хамт буцаах шийдвэр гаргасан байна" гэлээ.

Г.Оргил: Савны хий нь төрсний дараах гам алдалт, үр хөндөлт, сарын тэмдгийн хямрал зэргээс үүдэн бий болдог
Г.Оргил: Савны хий нь төрсний дараах гам алдалт, үр хөндөлт, сарын тэмдгийн хямрал зэргээс үүдэн бий болдог
 
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.