Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Хоёр настай хүүхдийн биеийн байдал хэвийн. Аав ээж нь хоёулаа харласан учраас харах хүнгүй хамт хорьсон юм билээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

БНСУ-д хагалгааны заалттай хоёр настай хүүхдийг, “хараар” буюу хууль бусаар амьдарч байсан аавынх нь хамт хорьж Монгол руу буцаасан талаарх мэдээлэл гарсан.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор ГХЯ-ны холбогдох хүнээс торуулахад дараах хариултыг өглөө. Тэрбээр “Хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Манайхаас тус улсын холбогдох албаны хүмүүстэй хамтарч эмчид үзүүлсэн. Хүүхдийн аавын тухайд тус улсад хууль бусаар буюу харласан байсан нь үнэн. Хүүхдийн ээж нь мөн л хууль бусаар амьдардаг учраас Солонгосын цагаачлалын албаныхан баривчилж, хоёр настай хүүхдийг нь өөр асран хамгаалагч байхгүй гэх шалтгаанаар хамт хорьсон юм билээ” гэв.

Н.Удаанжаргал Тайландаас машинаар Малайзад очжээ
Н.Удаанжаргал Тайландаас машинаар Малайзад очжээ
 
Төрсөн хүүгээ зодож хөнөөгөөд эхнэрээ айлган сүрдүүлж, найз болон хүргэн ахтайгаа нийлж цогцсыг нь нуусныг 4 жилийн дараа илрүүлжээ
Төрсөн хүүгээ зодож хөнөөгөөд эхнэрээ айлган сүрдүүлж, найз болон хүргэн ахтайгаа нийлж цогцсыг нь нуусныг 4 жилийн дараа илрүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.