Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ АН-ын тамгыг Л.Гантөмөрт хүлээлгэн өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

АН өнөөдөр /2023.04.20/ албан ёсоор нэгдэн нийлж буйгаа зарласан. Тэгвэл энэ үеэр АН-ын дарга асан С.Эрдэнэ өөрт байсан тамгаа АН-ын шинэ дарга Л.Гантөмөрт хүлээлгэн өглөө.

Энэ талаар АН-ын дарга Л.Гантөмөр "Дөрөвдүгээр сарын 7-нд Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас гэрчилгээгээ авсан.

Харин өнөөдөр тамга шилжиж ирж байна. Ингээд АН бүтэн болж байна" гэлээ.

Харин АН-ын дарга асан С.Эрдэнэ "АН-д үүсээд байсан үл ойлголцлыг эцэслэж, АН өнөөдөр нэгдмэл нэг удирдлагатай болж байна. Цаашид бид эв нэгдлээ бэхжүүлж, улс орныхоо өмнө тулгамдаад буй сорилт шалгалтуудыг хамтдаа давах зөвшилцлийн санамж бичиг байгуулж байна" гэсэн юм.

С.Эрдэнэ: АН-ын удирдлагууд нэгнээ хүлээн зөвшөөрч, хуулийн хүрээнд нэгдмэл нэг улстөрийн хүчин болж ажиллана
С.Эрдэнэ: АН-ын удирдлагууд нэгнээ хүлээн зөвшөөрч, хуулийн хүрээнд нэгдмэл нэг улстөрийн хүчин болж ажиллана
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.