Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: АН-ын удирдлагууд нэгнээ хүлээн зөвшөөрч, хуулийн хүрээнд нэгдмэл нэг улстөрийн хүчин болж ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 21 секунд

АН-ын удирдлагууд нэгдэж байгаа талаар мэдээлэл хийлээ. АН-ын дарга асан С.Эрдэнэ "АН-д үүсээд байсан үл ойлголцлыг эцэслэж, АН өнөөдөр нэгдмэл нэг удирдлагатай болж байна. Цаашид бид эв нэгдлээ бэхжүүлж, улс орныхоо өмнө тулгамдаад буй сорилт шалгалтуудыг хамтдаа давах зөвшилцлийн санамж бичиг байгуулж байна.

АН-ын нийгэмд гүйцэтгэх үүрэг, хариуцлага бол Монгол ард түмний хүсэн хүлээж буй асуудал. АН-ынхан хоорондоо эв нэгдлээ олж, улс орны өмнө тулгамдаад буй олон асуудлыг шийдээсэй гэсэн хүлээлт их байна. Ялангуяа эрх баригчдын хэт даварсан, нэг намын дарангуйлалтай энэ цаг мөчийг таслан зогсоох цорын ганц улстөрийн хүчин бол АН юм. Бид ч энэ үүрэг хариуцлагыг хүлээсэн. Тиймээс удирдлагын түвшинд байсан үл ойлголцлын учрыг олж байна. АН-ын удирдлагын түвшинд нэг нэгнээ хүлээн зөвшөөрөх, хуулийн хүрээнд нэгдмэл нэг улстөрийн хүчин болж ажиллах шаардлага тулгарч байна. АН-ын шинэ дарга Л.Гантөмөр ажлаа албан ёсоор хүлээн авсан. Цаашдаа нэгдмэл, нэг цул бие болж ажиллах шаардлага үүсч байгаа" гэлээ.

АН-ын дарга Л.Гантөмөр "Өнөөдөр ус агаар шиг хэрэгтэй зүйл бол эв эе. Монголын ардчилал коронад үндсэндээ нэрвэгдсэн. АН дуртайдаа хэрэлдэж, зодолдоогүй. Хүмүүс хоорондоо уулзаж чадахгүй, харилцах аргагүй болсон. Хурлууд цахим болсон. Ойлголцолгүй болохоор улстөр, нийгмийн амьдрал яаж гацдагийг 2020 оноос яруу тодоор харж байна. Бид эв эеийг хичээж явах зайлшгүй шаардлагатай болж байна. Гол нь ойлголцол. Удаан хугацаанд тэвчээр гаргаж, удаан хугацаанд хэрүүл уруулгүй байснаараа урагшаа алхаж чадлаа. Дөрөвдүгээр сарын 7-нд Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас гэрчилгээгээ авсан.

Харин өнөөдөр тамга шилжиж ирж байна. Ингээд АН бүтэн болж байна" гэлээ.

ФОТО: Боловсролын салбарын багш, ажилтнууд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардаж байна
ФОТО: Боловсролын салбарын багш, ажилтнууд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.